А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 104 тэрбум төгрөг зарцуулна
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Түр хугацаатай буюу БНСУ руу 3 сараас очиж ажилладаг асуудлыг хуулийн төсөлд хэр тусгаж байгаа вэ?
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 90 орчим тэрбум төгрөг тавигддаг. Үүний 70 тэрбум нь мэргэжлийн боловсролын салбарт зарцуулагддаг. Харин үлдсэн нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр гэсэн таван хөтөлбөрт зарцуулагддаг.
Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тус санд тавигдсан. Үүнээс 70 тэрбум төгрөгийн асуудал төсвөөс боловсролын яам руу шилжиж байгаа учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг бүтнээрээ зарцуулагдана.