Б.Энхбаяр: Халамжийн бодлого иргэдийн ходоод руу архи болж орж байна

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс ч хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, тэлэх, түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах гэх мэт бодлого явж байна. Үр дүнгээ өгч байгаа ч сөрөг тал нь аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. 

Цар тахалтай холбоотой олон улс халамжийн бодлогоо өсгөсөн. Манай улсын хувьд ч адил. Халамжийн бодлого иргэдийн ходоодонд архи болон орж байна. Би буруу дуулаагүй бол сүүлийн нэг жилд архи, согтууруулах ундааны үйлдвэрүүдийн орлого хоёр дахин өссөн гэх юм. Халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгаа юм биш биз дээ. Бид дотоодод ажиллах хүчгүй бол эргээд гадаадаас ажиллах хүч авах шаардлага үүсэж байх шиг байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хийж байгаа ажлууд, эргээд хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах юм бэ?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632834
2 эможи

Иргэн
2021-11-19 12:23
Ажлын байр нэмэгдүүлж хөдөлмөрлөх нөхцлийг хангахгүйгээр халамж халамж гэж худал халаглахаа болиосой.
keyboard_arrow_up