Эгүүлэн татагдах дараагийн гишүүн нь Х.Болорчулуун гэв үү?

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна.

Тэгвэл дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ.

Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байсан.

Эх сурвалжийн мэдээллээр, энэ мэдээлэлтэй зэрэгцэн Дорнод аймгаас парламентад гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны эрхийг нь түдгэлзүүлж, эгүүлэн татаж магадгүй гэсэн мэдээлэл гараад буй.

Зарим эх сурвалж түүнийг ЖДҮХС-аас авсан зээлтэй холбоотой гэж байгаа. Гэвч энэ асуудлыг мань хүн аль хэдийн цэгцэлж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин эрхээ авсан байдаг.  

Харин Төрийн ордонд нисэлдэх бор шувууд Х.Болорчулууныг нэлээд ноцтой асуудалд холбогдсон гэх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632330
3 эможи

г
2021-11-02 11:58
уих гишүүнд хууль үйлчлэхгүйшдээ малуудааа
фак
2021-11-01 16:21
Хүчин хийхээр царайтай хулгайч байна.
keyboard_arrow_up