ЧУУЛГАН: ШШГЕГ-ын алба хаагчдад урамшуулал олгодог болно
Чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 1500, орон нутагт 1500 орчим хүн ажиллаж байна. Үндсэндээ суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоно. Эхний ээлжид 6 тэрбум төгрөгийн зардал, цаашдаа жилд 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагч нарт нэмэгдэл олгоно.