Иргэдээ алагчилдаг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийгөө “өмөөрөв“
Өчигдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй, хариуцлагатай байсан 2.7 сая иргэнд талархлаа илэрхийлж, дэмжлэг, нэг удаа сувилалд хамруулья гэсэн санал гаргасан нь сошиал орчинд олны шүүмжлэлд өртөж буй.
Түүний эдгээр үгс чин сэтгэлийнх гэхээсээ илүү улстөржсөн буюу иргэдээс оноо авна гэж тооцсон үг байсан. М.Оюунчимэг гишүүний хэлснээр халдвар авсан иргэд дархлаагаа дэмжээгүй, хариуцлаггүй нөхөд байсан бололтой.
Гэтэл гишүүн маань халдвар авсан иргэдийг тавлачихаад юу ч болоогүй мэт өөрийгөө өмөөрөв.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Үг дутуу сонсоод ташаа мэдээлэл албаар явуулаад байх шиг. Миний санаа иргэдээ урьдчилан сэргийлэх, нийтийн Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх чиглэлд 2022 онд яаж анхаарах, бас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж дархлаагаа дэмжиж буй хариуцлагатай иргэддээ бид бас талархаж дэмжих юмсан гэж ярьсан” хэмээн бичиж, өөрийгөө өмөөрчээ.
Харамсалтай нь, парламентад гарч ирсэн эмэгтэй гишүүд хүний эрхийн түй ч мэдрэмжгүй гэдгээ ийн батлан харуулсаар байна.