Г.Занданшатар: Монголоо сэргээн мандуулах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгнээс: Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын тоо өнөөгийн байдлаар ямар байна вэ. Би Та бүхэнд зарим нэг статистик тоо баримт танилцуулъя.

Хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн 8 жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг 3 дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөрөнгө оруулагчдын тоо 2016 онд 283 байсан бол 2018 онд 486 болсон нь өнөөдрийн байдлаар ердөө 35 болчихоод байна. Манайд оруулсан хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэнх хэмжээ буюу 70 хувь нь уул уурхайд ногдож, худалдаа үйлчилгээний салбар 17 хувийг эзэлж байх жишээтэй. Улсын Их Хурал, Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн загварыг өөрчилж, олон хэвшилтэй болгох, үүний тулд юуны өмнө хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлж, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухал зорилтоо болгон дэвшүүлээд байгаа. Монгол Улс байгалийн баялгийн арвин нөөцтэй орон.

Гэвч уул уурхайд түшиглэсэн эдийн засаг маань богино хугацаанд томоохон үр ашиг авчирсан ч бид хуримтлал үүсгэж чадаагүй, өгөөмөр гэж хэлж болохуйц нийгмийн халамжийн данхар бүтэц бий болсныг нуух хэрэггүй. Нөгөө талаар уул уурхайгаас олсон ашиг нь гадаадын ихээхэн хэмжээний зээллэгийн үр дүнд бий болсон гэдгийг мартаж болохгүй. Зарим тооцооллоор уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогын 1 ам.доллар бүрээс 1 центийг нь л бид хуримтлуулж чаддаг гэсэн үзүүлэлт байна. Тиймээс уул уурхайгаас олох баялгийн өгөөжийг үр ашигтай зарцуулах, түүнээс хамаарах хамаарлаа аажмаар бууруулах нь зөв зам гэдэгт эргэлзэх хүн гарахгүй байх. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэг чухал хөшүүрэг болно. Үүний тулд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдад бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, эрх тэгш нөхцөлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал болоод байна.

Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэлийн бодлогыг Улсын Их Хурал дэвшүүлсэн юм. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх асуудал нь аль нэг улсын иргэдийг Монголд олноор суурьшуулах, тэдэнд баялгаа найр тавин өгөх тухай асуудал биш юм. Энэ бол дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх, бусадтай дэлхийн жишгийн дагуу эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах, эцэст нь үр өгөөжийг нь улсынхаа хөгжил, иргэдийнхээ ирээдүйн сайн сайханд зориулах тухай асуудал юм. Монгол Улс малын гаралтай түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулах хэрэгтэй байна. Зэсээ, алтаа, нүүрсээ баяжуулах хэрэгтэй байна. Экологийн хувьд эрүүл, монгол хөрс шороонд ургасан хүнсний ногоог дэлхийн зах зээлд гаргамаар байна. Үйлдвэрлэлээ экспортын чиг баримжаатай болгомоор байна. Дэлхийн түвшний шинэ техник, технологийг эзэмшмээр байна. Улмаар төмөр зам, авто замаа байгуулж, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангамаар байна.

Эцэст нь Монголоо сэргээн мандуулах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс Монгол Улс, Монголын ард түмний ирээдүйд нэн чухал энэ асуудлыг хэлэлцэн зөвлөлдөхөөр Та бүхнийг урьсан юм. Энэхүү хэлэлцүүлгээс бидний хөгжил дэвшлийн маргаашийг хөрөнгө оруулалтаар тэтгэх олон сайхан санал, санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632138
1 эможи

BUSINESS LOAN
2023-01-03 07:47
Би Анонг Эрдэнэ байна. Би Эктбанкнаас 180,000 долларын 2 хувийн зээлийн хүү авсан. Иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон 1.5 сая доллараас Covid-19-ийг дэмжих сангаас SUPPORT@ECTBANKS.COM whatsapp 12084030014 хаягаар холбогдоно уу. эсвэл телеграмд нэгдээрэй https://t.me/joinchat/p4JjHwAPyE01YWZk
VENKATA HOSPITAL 19083082601
2023-01-03 07:19
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийсний дараа маш их баярласандаа DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Whatsapp 19083082601 хаягаар холбогдоорой. Би Ачара Монголоос ирсэндээ маш их аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
Зочин
2021-11-07 23:31
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Жоомоо алах гээд гэрээ шатаав
2021-10-26 19:26
гэдэг үлгэр болов. Манай төр ургашгүй, авлигалд дуртай болохоор гадныхан хөрөнгө оруулалт нэрээр орж ирсэн ч тоохгүй. Эзэн сууж л амьдрах биз
зочин
2021-10-26 15:42
дотооддоо чадлынхаа хирээр хөрөнгө оруулалт хийхээр ИХ гишүүд яам тамгын гэзраар хүчний байгуулагаар үйл ажилгааг нь хязгаарлаад хуурль шүүх бүх л газраар шалгуулаад ёстой хэцүү юм билээ мөрөөрөө архи уугаад л явж байвал болхийм шиг байна лээ
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up