Н.Учрал: Хэдэн хүн ээлжилж дарга болдог төрийн албанд салхи оруулах цаг болсон
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ё.Баатарбилэг гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төрийн албанд сайн ажилладаг хүмүүс бий. Гэхдээ өөрсдөө бүгдийг чаддаг гээд салхи оруулахгүй гэсээр өдийг хүрсэн. Салбартаа мэргэшсэн байдал маш чухал.
Төрийн албаны өнөөдрийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга хүн насаараа хийсэн хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж болно. Уг нь бол тэр салбарыг огт мэдэхгүй. Харамсалтай нь мерит зарчим гэдгийг буруу ойлгосноос ийм томилгоонууд хийгдэж байна.
Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш. Би энэ салбарт 15 жил ажилласан учраас би дарга болно гэдэг. Тухайн салбарт өөр хүн олддоггүй юм шиг. Дарга нар ээлжлээд дарга болж байдаг боллоо. Дэлхий дахин чадварт суурилсан байдлыг үнэлж ажилд авдаг болсон. Чадвар гэдэг нь салбартаа ажилласан байдал. Хувь хувьсгал төр хамаагүй." гэв.