Б.Жавхлан: Цахилгаан, дулааны мөнгөний хөнгөлөлт энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн жил 2.6 их наяд төгрөгийн төсөвтэй багц арга хэмжээ авсан. Энэ жил 4.3 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч байгаа. Үүнээс ирэх жил хүүхдийн мөнгө үндсэндээ бүтэн үргэлжилнэ. Харин цуахилгаан, дулааны мөнгөний хөнгөлөлт энэ оны арванхоёрдугаар сарын 31-н гээд дуусна.
Ирэх жил эдийн засгийн болон цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайжирна. Хорио цээрийн дэглэм буурна. Тиймээс бичил бизнес эрхлэх зорилготой иргэдээ дэмжих 10 их наядын хөтөлбөр үргэлжилнэ.
Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг эргэлтийн хөрөнгөөр олгож байсан бол ирэх жил хөрөнгө оруулалтын зориулалт нэмэгдэж, үргэлжилнэ. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зээлийн хөтөлбөр үргэлжилнэ. " гэлээ.