ХОМ: Э.Батшугар 92.6 сая төгрөгийн орлоготой, 15 компанитай
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Н.Энхбаярын хүү Батшугар ялалт байгуулав.
Тодруулбал, ээмэлт санал хураалтын урьдчилсан дүнгээр 28 дугаар тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугар 28537 сонгогчийн буюу олонхийн санал авч УИХ-д тус дүүргийг төлөөлөхөөр болсон.
Тэгвэл бид УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогчдын дийлэнх саналыг авч, УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваад буй Э.Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Тэрээр өөрийн жилийн орлогоо 92.6 сая, гэр бүлийн жилийн орлогоо 704 сая гэж мэдүүлжээ.
Мөн тэрбээр нэр дэвшигчдээс хамгийн их буюу 17 компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд 162 сая төгрөгийн хадгаламжтай бол хоёр тэрбум төгрөгийн зээлтэй юм байна.
Эдгээр компани нь бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл , барилгын засвар, уул уурхай, ашигт малтмал хайгуул зэрэг салбарт ажилладаг байна.