Б.БАТ-ЭРДЭНЭ: Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол хулхи үр оруулж ирээд рекламдаад өгчихдөг

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард хуулийн төслийг барьсан бөгөөд өнөөдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлг хийх үеэр  УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол хулхи үр оруулж ирээд рекламдаад өгчихдөг. Тариалалт хийх гэхээр үр дүн гардаггүй, шатдаг. Үрийн баталгаажуулалт тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Бэлчээрийн даац хэтэрч, ургамлын төрөл зүйл алга болж устаж буй энэ хүнд нөхцөлд эрчимжүүлье гэдэг хүмүүсээ дэмжихгүй бол болмооргүй санагдаад байгаа юм. Газар тариалангийн бүс нутгууд үр тарианы томоохон компаниудаа түшиглээд, эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлээд явъя гэсэн бодолтой байх шиг санагдсан. ХАА, газрын тухай хуулиудаар бага шиг талбай дээр тэжээл тарих боломжийг нь хуулиар хаачихсан юм байна. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Х.БОЛОРЧУЛУУН: МАА-н фермүүд ногоон тэжээл тарихгүй боло болохгүй байгаа нь үнэн. Атар газар хагалахад Засгийн газрын шийдвэрээр хагалах болдог. МАА-н фирмүүдийн хажууд 5, 10 га-д тэжээл тарих талаар хуулиндаа анхаарч оруулах нь зүйтэй гэж боддог. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631887
0 эможи

keyboard_arrow_up