Б.Мөнхбаатар: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 1000 гаруй объект царцах эрсдэл үүсээд байна

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Энэ онд барилгын материал ихээхэн өслөө. Хагас жилийн үнэн өсөлтийг 1.45 гэж гаргасан. Энэ оны үнийн өсөлтийг он гаргаад бодох ёстой. Барилгын хөгжлийн төв 360 обьектод хяналт тавихад төсөвт өртөг нь 200 орчим тэрбум төгрөгөөр өсжээ. Улсын хэмжээнд 1100 барилга барьж байна. Энэ бүгдээс ирэх онд маш их үнийн өсөлт гарах юм байна. Сургууль цэцэрлэг барьж буй хувийн хэвшлийнхэн их хүнд байгаа тул зарим нь царцах эрсдэлтэй. Асуудал маш хүнд байгаа. Тэгэхээр үнийн өсөлтөөс бий болсон дутсан хөрөнгийг ирэх жилүүдэд шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгууд царцах эрсдэлтэй байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631857
0 эможи

keyboard_arrow_up