Б.Жавхлан: ҮСХ-ны мэдээллээр өрхийн сарын орлого 1,543,000 байна. Өрхийн орлого буураагүй

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхий сайд хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэж хэллээ. Судалгаанаас харахад цар тахлын нөхцөл байдлаас болж иргэдийн амьдралын тэгш бус байдал эрс нэмэгдсэн зүйлүүд харагдаж байна. Орлого 20 хувиар буурсан байна. Иргэд өмнө цалингаа аваад 14 хонодог байсан бол одоо 2-3 хоноод дуусаж байна. 2022 оны төсөвт ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд ямар бодлого барих вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Өрхийн орлого буурсан гэх судалгааг М.Оюунчимэг гишүүн хаанаас харсныг би мэдэхгүй байна. Өрхийн орлого харин ч хамгаалагдсан шүү дээ. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 1 сая 543 мянга болжээ.Үүн дотроо 2019 онд тэтгэвэр тэтгэмж нь 226 мянга байсан бол одоо 462 мянган төгрөг болсон. Тэгэхээр өрхийн орлого лав буураагүй. Энэ нь Covid-19-ийн үед авч хэрэгжүүлсэн төсвийн арга хэмжээнүүдтэй холбоотой. 2020 онд 2.7 их наяд, энэ жил 3.8 их наяд төгрөгийн төсвийн арга хэмжээнд зарцуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
631855
6 эможи

Zochn
2021-10-15 10:44
hutsdag bizda be
зочин
2021-10-15 10:00
үнэхээр ийм гэж үү гайхалтай
иргэн
2021-10-14 19:44
ҮСХ амьдралаас хол, дандаа худлаа тоо гаргаж, төр засгийн удирдлагуудыг төөрөгдүүлж байдаг. Татвар, нийгмийн даатгалаас хэдэн тоо авч, тэрийгээ өрөөнөөсөө ч гарахгүй эргэлдүүлж баахан тоо гаргадаг юм шиг байгаан. шаардлагатай айлуудаар явж Хороо, багийн ажилтнуудтай ажиллавал амьдралд ойр тоо гарна. Тэр гарах тоо нь одоо гаргаж байгаагаас нь их доогуур гарах нь тодорхой.
Зочин
2021-10-14 19:14
Тэтгэвэрийг хэзээ 420000 болгоод нэмчихвээ
Зочин
2021-10-14 19:06
Жавхлан сайдын орлого нэмэгдсэн нь үнээн үнэн
Зочин
2021-10-14 17:52
хүнсний барааны үнэ өсөөд байхад өрхийн орлого буруугүй гэх юм. наад өрхийн орлогын чинь худалдан авах чадвар нь өдөр ирэх тусам л унаад бна шүү дээ !!!!!!
keyboard_arrow_up