Ч.Хүрэлбаатар: Хулгайн мөнгө нь шалгагдаж сандраад байна уу
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болох үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “эсгийн хийх газар нохой хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Тэгвэл өчигдөр орой Ч.Хүрэлбаатар гишүүн өөрийн твиттер хуудастаа, “Женкогийн троллууд идэвхжиж байх шив. Хулгайн мөнгө нь шалгагдаж үнэн, худлын дэнсэнд очих цаг нь ирчихээд сандраад байна уу? Намайг 4 жил гүтгэж доромжилсон, ханаагүй л байна уу? Би ч яахав гүтгүүлж, доромжлуулсаар байгаад ширэн нүүртэй, чулуун зүрхтэй болчихсон хүн. Больж үз” гэжээ.
Женкогийн троллууд идэвхжиж байх шив. Хулгайн мөнгө нь шалгагдаж үнэн, худлын дэнсэнд очих цаг нь ирчихээд сандраад байна уу? Намайг 4 жил гүтгэж доромжилсон, ханаагүй л байна уу? Би ч яахав гүтгүүлж, доромжлуулсаар байгаад ширэн нүүртэй, чулуун зүрхтэй болчихсон хүн. Больж үз.— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) October 13, 2021