Д.Өнөрболор: Энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна
УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.
Харин УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нийгэмд ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, Гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг 100 мянган долларын босгыг 50 мянган доллар болгох, хоёр хүнийг ажлын байраар хангасан бол түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид тооцох гэх мэт шинэ заалтуудыг иргэд шүүмжилж буй юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Угтаа бол тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийгөө энэхүү шүүмжлэлээс мулталж, уснаас хуурай гарахыг хүсчээ. Тэрээр санаачилсан хуулиа бүрэн уншаагүй, бүр танилцаагүй байж хууль санаачилсан гэх нэр зүүж "ПОПРОХ" нь л эн тэргүүнд байдаг хэмээн хардахаар байна.
Ингээд өнөөдөр цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хэрхэн өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хийлээ. Тэбээр “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй. Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна.
Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна" гэв.