Н.НАРАНБААТАР: “Гашуун сухайт“-ын бузрыг ярьвал ДАЛАЙ ЦААШАА болно

2021 оны 10 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсолоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  үүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь бид үүнд хамгийн хойрго, идэвхи санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байна.   

Боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй. Гашуунсухайтын бузрыг ярьвал далай цаашаа болно." гэв.

Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631646
1 эможи

DR UROLOGIST
2021-10-09 14:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ирэх жил эдийн засаг бүр унах нь дээ
2021-10-09 13:19
Яана доо
keyboard_arrow_up