Д.Ганбат: Пээдгэр, бүдүүн дуутай энэ залуу хэн гэсэн бэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Уг нь би энэ асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм л даа. Ер нь эдийн засгийг сайжруулах гаргалгаа нүүрсэн дээр л байгаа юм. Засгийн газрын хандаж байгаа хандлага ийм байна. Хүмүүс дүгнэх байх. Маш олон гишүүн асуулаа. Л.Халтар сайдын хэрэнд таарсан юмыг л асууна. С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ? Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд юм бэ. Нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Нүүрс тээврийн жолоочдыг яаж зовоож байна, энэ авлига. С зөвшөөрөл үүнийг өдөөсөн. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу. Энэ төмөр зам чинь ашиглалтад орох юм уу. Цаана нь их нарийн ширийн зүйл бий.
Би хэдэн жил ажилласныг нь асуугаад байна. Өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Монгол Улс ийм болчихсон юм уу” гэлээ.
АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “Авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээ эхлээд ажиллаж байна”.гэлээ.