Н.Наранбаатар: Гашуунсухайтын боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Нүүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь бид үүнд хамгийн хойрго, идэвхи санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байна.   

Боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй." гэв.

Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631627
0 эможи

keyboard_arrow_up