УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХАЛДВАР АВЧ, Монголд ирэх боломжгүй болжээ

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

Өнгөрсөн сарын 20-нд АНУ-д хийсэн албаны айлчлалд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, С.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар багтсан бөгөөд тэдний дундаас коронавирусний халдвар гарсан тухай мэдээлэл гараад байсан.

Тодруулбал, чуулган эхлэхээс өмнө буюу энэ сарын 1-нээс өмнө монголд буцаж ирэх шаардлагатай болсон тул БНСУ-аар дамжин, нисэх онгоцны буудал дээр коронавирусний шинжилгээ өгөхөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүнээс халдвар илэрч, Монгол Улс руу ирэх боломжгүй болжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад "төрийн өндөр дээд албан тушаалтнууд дипломат томилолтоор явахдаа эрүүл мэндийн байдлаа нууж, халдвар тараахыг завдсан тул холбогдох арга хэмжээг авч, энэ асуудалд анхаарах шаардлагатай" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
4
631598
11 эможи

Зочин
2021-10-09 21:27
10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ
Ganbaatar aa
2021-10-08 22:52
Bolgoomjtoi yav
С
2021-10-08 13:40
160.0 мянгын багцаа яаралтай явуул.
keyboard_arrow_up