УИХ: Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсвэл эцэгт нь олгоно

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим хэсэг, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Энэ хуулийн зорилт нь … 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх …-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус зөрчсөн байна гэж үзсэн болно.

УИХ, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд УИХ “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 20 дугаар тогтоолыг хэлэлцэн батлав.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хороо Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуульд Засгийн газраас ирүүлсэн саналыг тусгаж, хууль батлагдснаар улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс хийж, холбогдох санал, дүгнэлтийг гаргуулсан болно.

Хууль батлагдснаар: 

  • 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрх үүсэхээс гадна гэр бүлийн амьжиргааны түвшин дээшлэх, өрхийн орлого нэмэгдэх, хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд эцэг, эхийн тэгш оролцоог хангах, бага насны хүүхэдтэй эцэг, эхэд ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна.
  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаа тэтгэмж олгодог байсныг өөрчилж, ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхийн зохицуулалтыг хуульд нэмж тусгалаа.
  • Хүүхдийн тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.
  • Хэрэв хүүхдээ асарсны тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт нь олгохоор хуульд нэмж тусгасан. Энэ нь 0-3 насны хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулахад эцгийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааны түвшин, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
1
angry an post
2
631348
18 эможи

Зочин
2021-10-02 21:12
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2021-10-02 20:32
emee ni harj bgaa huuhdiig yahiin bol
Зочин
2021-10-01 18:09
Эцэг нь хаяад явсан ,ганцаараа хүүхдээ өсгөж байгаа эх ажилдаа орсон тохиолдолд яах вэ?
Зочин
2021-10-01 11:26
haana yaaj bvrtgvvleh be ymar bichig barimt heregtei be
Badmaa
2021-10-01 10:33
Oilgnsgvi
Зочин
2021-09-30 14:33
1 настай хүүхэдтэй эцэг эх нь 2лаа ажил хийж бгаа тохиолдолд энэ тэтгэмж үйлчлэх юм уу. Яг тодорхой болгох хэрэгтэй. Сайн ойлгохгүй л бна шүү энэ заалтуудыг чинь. Эмээ нь хардаг
purewsuren
2021-09-30 13:27
Etseg eh 2ula ajil hideg emee n hardag bl yah we emeed n ogch blohgui yu
Enxmaa
2021-09-30 11:50
yaj xaana bvrtgvvlex we
Zochin
2021-09-30 09:52
Orx tolgolsn 0-3nasni 1 huuhdtei ex 3 nas hureegui uyd ajildaa orwol huuhd asarsnii tetgemj yah we? Shuud tsutslgadaxuu? 1-2 huuhdtei orx tolgoilsn emegteichuuded ymar tuslamj bdg we
otgonbayr
2021-09-30 07:52
3nastai 5nastai 2hvvhed hardag nadad ene tetgemj oldoh uu
Адъяадулам
2021-09-30 01:01
тэгээд ямар бичиг баримт бүрдүүлж авах вэ хаана хандах вэ
Зочин
2021-09-29 23:46
Etseg eh 2 ni hoyulaa ajiltai bol yahuu.
Дэлгэрмаа
2021-09-29 21:04
О
Зочин
2021-09-29 18:41
Etseg eh 2 oor hariyalaltai ged ogohgvi bnlee ene taliig harj vzmer ym d
Зочин
2021-09-29 16:14
oilgnsgvi
keyboard_arrow_up