Олон камергүйгээр ажлаа хийж чадахаа больсон од “Г.ДАМДИННЯМ“
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням өрөөндөө олон камер байрлуулж ажлын хурал хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад буй.
Энэ талаар иргэн С.Ганхуяг цахим хуудаснаа " Энэ тэндээ олон камер зоолгож "кино, клипэнд" тоглож байгаа юм шиг ажлаа хийдэг нөхөр гадаадад мундаг сургууль төгссөн гээд чухам мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй шиг л байх юм...
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банкуудтай нь уулзаад, энэ төсөл холбогдох "Хууль, Дүрэм, Журам, Гэрээ"-нийхээ хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг албан ёсоор тодруулаад, тайлбар өгмөөр байна... Өөрийнхөө "Хар асуудал"-ыг болохоор "Хууль, Дүрэм, Журам, Гэрээ"-ний дагуу гээд л тайлбарлачихдаг мөртлөө... Бусдын "Асуудал"-ыг болохоор огт сонсдоггүй, зөвхөн өөрийнхөө эрх, ашигийн хүрээнд яриад, дайраад байдаг... (Миний саналаар л асуудал шийдэгдэхгүй бол, чиний ямар ч асуудал хамаагүй... гэдэг "Муухай Монгол зан"-гаа больмоор юм...)
(Аливаа асуудалд цаг хугацаа заасан, шаардсан "Хууль, Дүрэм, Журам, Гэрээ"-тэй... 21-р зууны 21 дүгээр он шүү дээ...)" гэжээ.









