Намрын чуулганаар хэлэлцэх ОНЦЛОХ ХУУЛИУД

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ.  Түүнээс өмнө ээлжит бус чуулган хуралдах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байгаа ч одоогийн байдлаар гишүүдэд тодорхой тов зарлаагүй байна.  Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс  тоймлон хүргэж байна.

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна. Шинэ дэгийн хуулийн дагуу ирэх чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж хэлэлцдэг болсон. Энэ дагуу хаврын чуулган завсарлахаас намрын чуулганы хугацаанд 72 хууль тогтоомж хэлэлцэхээр дарааллын баталсан юм.

Тусгайлан батлах хууль: Ерөнхийлөгчийн тухай хууль

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намрын чуулганаар тусгайлан батлах хууль орж ирж байгааг хэлсэн.  Энэ нь Ерөнхийлөгчийн тухай хууль юм. 2019 онд эрх баригчид  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөн батлах юм байна.  Мөн энэ хуулиас гадна Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх 30 гаруй хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Боловсролын багц хууль

Боловсролын салбарын багц хууль бол яалт ч үгүй намрын чуулганы гол хуулиудын нэг болж явах учиртай. Багшийн хөгжил, багшийн тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал, ажиллах орчин нөхцөл, эцэг эхчүүдийн, боловсролын байгууллагын гээд цогцоор нь шинэчилсэн найруулга орно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа.  Тэгэхээр үүнийг цаг алдалгүй намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байна.  Боловсролын салбарын багц хуулийг дагаж Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухааны багц хуулийг мөн хэлэлцэх юм байна. 

Хуулийн төсөл: Архигүй өдрийн тоог нэмэгдүүлнэ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар долоон бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл,  үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Бусад хуулийн төслүүд

♦ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Байгаль орчны багц хуулийн төсөл;


♦ Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


♦ Газрын багц хуулийн төсөл;


♦ Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


♦ Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;


♦ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;


♦ Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


♦ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


♦ Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;


♦ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;


♦ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


♦ Хийн хоолойн тухай хуулийн төсөл;


♦ Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг багтжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629516
0 эможи

Зочин
2021-08-23 10:31
даол
Зочин
2021-08-23 10:31
КОРОНА ДЕЛЬТА ХАЛДВАРЫН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГӨӨЧ ЭЭ ДИЙЛЭНХ АХМАД 300-350 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ ИЙМ МӨНГӨӨР БОДООД ҮЗ САР АМЬДРАХУУ, АХМАДУУДАА ХАРНА ТЭТГЭВЭРИЙГ НЬ НЭМНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ СОНГОГДЧООД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛМЭЭР БАЙНА НЭГ ЖИЛ ЧИНЬ ӨНГӨРЧЛӨӨ
well
2021-08-07 05:34
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up