Улсын ерөнхий прокуророос УИХ-ын хоёр гишүүнийг түдгэлзүүлэх саналыг оруулна
УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүнийг баривчилсан, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокуроос УИХ-д гаргадаг.
Энэ дагуу УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ойрын үед оруулахаар болжээ. Гишүүдэд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хуульд Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын даргад гурван цагийн цагийн дотор нэн даруй мэдэгдэж, улмаар 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаад, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр заажээ.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин