ХОМ: Хамгийн, хамгийн

2021 оны 7 сарын 20

Arslan.mn

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав.  Энэ удаа Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс онцлон хүргэж байна.

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө  өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй.  “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоцикльтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол  2020 онд 506 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай байна. Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсчээ. Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9- 14 сая төгрөг болсон байна. 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрбээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай.  “Херо энтертэйнмэнт” группийн 50 хувь, “Хүлэг контент” 100 хувь эзэмшдэг байна.

Хамгийн өндөр хөрөнгө, орлоготой гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөлөв.  Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр 2020 онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван автозогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (таван хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг байна. Түүний араас хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл нар жагсаж байна.  

Хамгийн өндөр орлого олсон гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлж байна.  Тэрбээр 2020 онд  8.3 тэрбум төгрөгийн орлого олжээ.  Түүний араас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум төгрөг, Б.Чойжилсүрэн таван тэрбум төгрөг, Ш.Адьшаа 4.5 тэрбум төгрөг, С.Амарсайхан 1.8 тэрбум, Н.Учрал  961 сая төгрөг, А.Адъяасүрэн 823 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна.

Ж.Ганбаатар хамгийн өндөр хадгаламжтай

Хамгийн өндөр хадгаламжтай гишүүнээр Ж.Ганбаатар нэрлэгдэж байна.  Тэрбээр 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.   Түүний араас Д.Өнөрболор 7.5 тэрбум төгрөг, Ц.Мөнх-Оргил   6.4 тэрбум төгрөг, Б.Дэлгэрсайхан  2.2 тэрбум төгрөг, Н.Учрал 1.7 тэрбум төгрөг, Ш.Адьшаа 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлээд байна.

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628960
0 эможи

Ner
2021-07-20 13:54
8.9 тэрбумын хадгаламжийг жилйин 8 хувиар хадгалуулахад 534 000 000 төгрөгиийн хүү авна.
Арай арай
2021-07-20 12:21
Yasan bayn sda nuud ve uls n buun ur
keyboard_arrow_up