УИХ: Хүүхдийн 100,000 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг ОН ДУУСТАЛ үргэлжлүүлэхээр боллоо

2021 оны 7 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү тус хууль батлагдсанаар хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор боллоо. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлнэ. 

Түүнчлэн нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгохоор болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628680
1 эможи

keyboard_arrow_up