Хоёр тойргийн нөхөн сонгуулийг 2.2 ТЭРБУМААР хийнэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 67.6 хувь нь дэмжсэн тул батлав.
Ингэснээр уг хоёр тойрогт нөхөн сонгууль хийх хугацааг 2021.10.10-нд байхаар тогтлоо. Эл тойргуудад нөхөн сонгууль хийхэд улсын төсвөөс 2.2 тэрбумыг зарцуулахаар болж байна.
СЕХ-ны саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан байныг хэлэлцлээ.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санүүжүүлэх зардлын хэмжээ 2.2 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтлоо" хэмээн тогтоолын төслийг танилцууллаа.