2020 уушги орлуулах аппарат 3 байхад “ХАНГАЛТТАЙ“ & 2021 уушги орлуулах аппарат “ХАНГАЛТГҮЙ“
Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт шинээр батлагдсан тохиолдлын тоо 2000 давлаа. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж буй энэ үед өвчтөнүүдэд зориулсан амьсгалын аппаратын хүрэлцээ муу байгааг салбарын хүмүүс хэлж байна.
Тэгвэл "Гурван сая хүн амтай манай улсад уушги орлуулах аппарат гурав байхад хангалттай" хэмээн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ам бардам ярьж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах аппарат болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс болж иргэдийн амь нас хохирч болохгүй" хэмээн өнөөдөр шүүмжлээд сууж байдаг.
Түүний хэлсэнчлэн манай улсад гурван сая хүнд хангалттай хүрэлцэхүйц гурван аппарат байгааг тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл попрол нь хэтрэв үү, бусдыг буруутгах хандлага байв уу, бүр эсвэл гурван сая хүнд хангалттай хүрэлцдэг гуравхан аппарат нь Д.Сарангэрэлээс өөр сайдын үед хүрэлцэхгүй, хүртээмжгүй, иргэдийн амь насанд хүрэхүйц дутагдалтай болчихдог хэрэг үү.
Ямартай ч өөрийнхөө хэлж, ярьсны эсрэг зүйл ярьж бусдын эгдүүцлийг хүргээд авлаа. Угтаа бол өөрөө Эрүүл мэндийн сайд байх үеэрээ ECMO аппаратаа бэлдэх ёстой байсан бус уу.