С.Чинзориг: Эрүүл мэндийн ажилчдын цалинг улаан ногоон хэмээн ялгах хэрэг байна уу
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудал яригдаж байна. Улаан ногоон хэмээн ялгах хэрэг байна уу. Одоогийн нөхцөлд хот хөдөөгүй улаан бүс боллоо шүү дээ. 440 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэнэ. Ийм хэмжээний хөрөнгө мөнгө байгаа юу. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрх нь төрд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулаагүй байж ийм заалт оруулж ирэх нь зөв үү.
Сангийн сайд Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбарт нийт 735 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс төсвийн урсгал зардлаас 321 тэрбум төгрөг, бусад 400 гаруй тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулна.