УИХ: Ахмад настан, ХБИ, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд 288,000 төгрөгийн тэтгэмжийг ОН ДУУСТАЛ олгоно

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.

  • Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
  • Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
4
ouch an post
4
confuse an post
5
angry an post
4
628425
44 эможи

Зочин
2021-07-03 23:42
зөвхөн халамжийн тэтгэвэр авдаг хүмүүст 100000 төгрөг нэмсэн өөр тэтгэвэр тэтгэмжийг нэмээгүй шдээ,тэтгэвэрийн доод хэмжээтэй хүмүүсийн амьдрал хэцүү байгаа гэдгийг энэ ТӨР ЗАСАГ ШҮҮюм нь мэдэж байгаа юм алга.ер нь жирийн ардын амьдрал ямар хэцүү бгаа билээдэ.
odntuya
2021-07-02 16:49
ok
Иргэн
2021-07-02 13:37
Ахмад настнуудад тэтгэвэр дээр нь сар бүр 288 мянган төг..нэмж олгох юмуу ?
keyboard_arrow_up