Өршөөлийн хууль батлагдсанаар 150 хоригдол ЯЛААС БҮРЭН чөлөөлөгдөнө

2021 оны 6 сарын 30

Arslan.mnУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль. зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлжээ.

УИХ нийтдээ зургаан удаа буюу

  • 1991 онд
  • 1996 онд
  • 2000 онд
  • 2006 онд
  • 2009 онд
  • 2015 онд Өршөөлийн хуулийг баталжээ. 

2021 оны зургадугаар сарын 24-ны байдлаар хорих ангид 4154 хоригдол байгаа аж. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан хоригдсон этгээд бий. Зөвхөн нэг хүний хоол хүнсэд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулдаг.

Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг дор цугларах, хяналт тавьж буй албан хаагчид халдвар авах, тээх, дамжуулах эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд олон хүн өвчлөх, улмаар хүний амь эрсдэх аюултай гэж үзэж буй байгаа аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдвал

  • 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж
  • 374 хоригдлын хорих ялыг солих
  • 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасах
  • Өсвөр насны 25 хүн нийт 1013 хоригдол хамрагдаж 3129 хоригдол үлдэнэ  хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
628393
3 эможи

keyboard_arrow_up