УИХ: Тэрбумаар 100 жилийн ойн медаль хийж тараахыг дэмжлээ

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.

Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ойн медальд тэрбум төгрөг төсөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628201
1 эможи

Иргэн
2021-06-24 22:00
Өнөө үед одон медалийн нэр хүнд шалдаа буусан.
Зочин
2021-06-24 20:23
Uls ornii ayulgui baidal 150000 Medaliar todorhoilogdohgui Ard tumnii ayulgui baidlaar todorhoilogdono
Зочин
2021-06-24 20:21
150000 Medal neg ni 15000 iin unetei geheer 2 Terbum garui zardal garna hereggui tomroo Nyamdorjiin bogs ruu chihmeer sangdaj baina shu
Зочин
2021-06-24 20:18
Uls ornii 100 jiliin oi tusgaar togtnol Nyamdorjguigeer iluu sain ayulgui yum bainalee...2 terbum Tosowtei Medaliin sanaag Nyamdorj l gargadagvyum bnalee
Зочин
2021-06-24 18:40
Ичээчээ өвчинд зориулаач наад мөнгөө хэлэх муу үг олдохгүй бна
Зочин
2021-06-24 18:11
ed nariin soliorold hyazgaar gej ugui yumdaa. iim humuusiig songoson orkuud ed nartaigaa hamt dald orvol taarna
Зочин
2021-06-24 18:10
ёооо болиочэээ. ямар их мөнгөтэй улс вэ тэгж байхаар эмнэлэгтээ аппрат авж тавиачэээ
keyboard_arrow_up