С.Энхболд: Манай эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш
УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд "Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Харин хувийн хэвшлийн байгууллагууд төлбөртэй авч байна. PCR шинжилгээ авахад маш их зардал гардаг. Зардлыг Засгийн газар хариуцдаг. Өдөрт дунджаар 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийж байна. Шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд өдөр бүр 500 сая төгрөгийн зардал гарч байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтагхуяг "Мутацилагдсан вирус гэж зүйлийг хэн хаанаас гаргаж ирээд яриад байна вэ? Манай улс мутацилагдсаныг нь тогтоож чадах юмуу" гэж Эрүүл мэндийн сайдаас асуулаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Мутацилагдсан вирусийг тодорхойлох хэд хэдэн судалгааг бид хийсэн. Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш. Бидэнд боломж байгаа. Өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан судалгааны ажлуудаа хийгээд явж байгаа." гэлээ.