УИХ: Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэхийг нарийвчлан тусгасан

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил  танилцуулав. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих агуулгыг тусад нь бүлэг болгож оруулсан. Жишээ нь, ажлын байран дээрх аливаа хэлбэрийн дарамт, ялгаварлан гадуурхалт хориглох, урьдчилан сэргийлэх, гомдол гаргах болон шийдвэрлэх процессыг хүртэл нарийвчлан тусгасан байна.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Тус хуультай хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628189
1 эможи

зөв
2021-06-24 23:41
авгайн ажилтай үлдхиин тулд хэдэн эриин зугаа хангадгииг илчлэх хэрэгтэй юм уу эмсүүдэээ гэу бодов энэ хууль гарчиин гэхээрл аймар байждэээ шантаажны лалруууд
keyboard_arrow_up