НББХ: Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй байна. Яг ямар үндэслэлээр ингэж тогтоосон бэ. Уурхайчид 28 хоног ажиллаад 10-14 хоног амардаг нь үнэхээр сөрөг байсан. Үүнийг 14 хоногийн амралт, 14 хоногийн ажлын өдөр болгосон ажлын хэсгийнхний маш зөв шийдвэр." гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Хуулийн 99.99.3-д заасан ээлжийн амралтыг 20 хоногийг 15 хоног болгох Ж.Сандаг-Очирын саналаар санал хураалт явуулья” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.