УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсоно
2021 оны 6 сарын 23
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж, ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын гурван гишүүн 2020.09.18-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628101
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс