УИХ-ын гишүүн М эхнэртээ гар хүрч, цагдаад шалгагдаж байна
Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр /2021.06.16/ 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8-р хороонд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн М эхнэр болох Б-г зодож, уруулыг нь сэтэлсэн аж.
Хэргийг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.
Тэрээр өмнө нь эхнэрээ мөн хэд хэдэн нялх биетэй байхад нь зодож байсан хэмээн ойр дотныхон нь ярьдаг. Тухайн үед цахим орчинд гараад дарагдаж байсан билээ. Ийм ёс суртахуунтай, биеэ захирч чаддаггүй хүнээр бид хууль тогтоолгож, төрдөө залсан нь даанч харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийн дийлэнх нь 30-40 насныхан байдаг гэсэн судалгаа бий. Энэ мэт нийгмийн анги давхарга харгалзахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсээр байна.