“Засгийн газар солигдсоноос хойш ХЭҮК-ын гишүүд  УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон“

2021 оны 6 сарын 15

Arslan.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсолоо.  Илтгэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "ХЭҮК цар тахлын үед УОК-ын шийдвэр гаргах ажилд оролцож байгаа юу. Ямар зөвлөмж шаардлага өгсөн бэ. Засгийн газар цар тахлын үед хүний эрхийг зөрчиж байгаа, эсэх, хууль бусаар хязгаарлаж байгаа дээр хяналт тавьсан уу. Ковидын хуулийн үйлчлэл ирэх сард  дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр ХЭҮК ямар байр суурьтай байгаа. Миний хувьд хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр эргэлзэж байгаа. Хуулиар дамжуулж хүний үндсэн эрхийг хязгаарлах боломжийг олгохгүй байх үүднээс би энэ хуулийг сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа." гэлээ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "ХЭҮК-ын хоёр гишүүн тусгайлан УОК-той хамтарч ажиллах, ковид-19 цар тахалтай холбоотой мэдээлэл, өргөдөл гомдлыг хариуцан ажиллаж байгаа. Засгийн газар солигдсоноос хойш ХЭҮК-ын гишүүд  УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон. Удаа дараа хүсэлт тавьсан ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Хязгаарлалт цаашдаа хийгдэх тохиолдолд хууль нь байх ёстой." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627834
2 эможи

keyboard_arrow_up