УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ зургаан хоног өөрийгөө тусгаарласан гэдэг нь “ХУДАЛ“
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Коронавирусийн халдвар авч, зургаан өдрийн өмнө гэрээр тусгаарлагдсан тухайгаа өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн.
Тэгвэл дөрвөн хоногийн өмнө “Торгоны зам” дугуйн нийгэмлэгийнхэнтэй уулзсан зургаа нүүр хуудсандаа байршуулсан бөгөөд энэ нь тусгаарлагдсан гэх зургаан хоногийн хугацаанд нь багтаж байгаа юм.
Энэ үеэр тэрээр дугуйн нийгэмлэгийнхэний хамт хүн хоорондын зай барих нь битгий хэл амны хаалтаа ч зүүгээгүй байх юм.
Ямартай ч УИХ-ын гишүүний хувьд халдвар, хамгааллын дэглэмийг ягштал барьж, олон нийтэд үлгэр дуурайл үзүүлэх ёстой байтал мань гишүүн ёс зүйн зөрчил гаргасан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Тэрээр өөрийн дугуйн арга хэмжээнд оролцсон постоо өөрийн цахим хуудаснаасаа устгасан байсан бөгөөд иргэд харин түүний постуудыг шүүмжлэн хадгалсан байжээ. Ц.Мөнхцэцэгийн хувьд номын баяраар амардаг болгох хуулийн төсөл оруулсан нь мөн иргэдийн шүүмжлэл, бухимдалыг дагуулаад байсан билээ. Эрхэм гишүүн өөрийгөө олон нийтээр өрөвдүүлэх тактик нь хуурсан тактик болж хувирав. Өмнө нь цар тахлын хөл хорионы үед УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байхдаа өөрийн зурагтай самбарыг камерны өмнө байрлуулж, ард түмнээ доромжилсон асуудалд орж шүүмжлүүлж байсан билээ.
Ц.Мөнхцэцэг гишүүн нүд рүүгээ хуруугаа хийчихлээ. Ковид тусаад 6 хоног гэрийн тусгаарлалтад байсан гэснээ 4 хоногийн өмнө гадуур явж байжээ. Ккк— Batsugar (@Batsugar1) June 14, 2021