УИХ: Шинэ Ерөнхийлөгчийг 2021 оны зургадугаар сарын 25-нд тангараг өргүүлэхийг дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолыг батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох сонгуулийн санар хураалт энэ сарын 9-нд болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан юм.
Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд тангараг өргөх товыг УИХ тогтоодог байна. Энэ дагуу сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг энэ сарын 25-ны 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоолд тусгасан байна. Уг тогтоолыг чуулганд оролцсон гишүүдийн 77 хувь дэмжиж, батлав.
Ерөнхийлөгч, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг байна.
ШУУД ҮЗЭХ: