Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд ТАНГАРАГ ӨРГӨНӨ

2021 оны 6 сарын 11

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг  хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 12 нь дэмжлээ.

Тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлосон бөгөөд  тус асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батална. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627752
1 эможи

keyboard_arrow_up