Л.Мөнхбаатар: Нотариатч шүүхийн үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор эрх зүйч байхад хангалттай

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг хэрхэн ойлгож байгааг тодорхой болох хэрэгтэй. Шүүх эрх мэдэлтэй хамааралтай ажиллаж байгаа үйл хэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарна гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл хуулийн төсөлд үүнийг өргөжүүлэн нотариатч, шүүгчийн туслах, хуулийн чиглэлийн их сургуулийн багш нар хуульч байх шаардлагыг тавьж байна. Нотариатч шүүхийн үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор эрх зүйч байхад хангалттай. Иймээс зарчмын зөрүүтэй саналууд гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627112
0 эможи

keyboard_arrow_up