ЧУУЛГАН: НДШ-ийг хоёр хувиар бууруулах төслийг хэлэлцэнэ
2021 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









627103
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс