НДШ-ийг 2%-иар бууруулахыг 07-р сарын 1-нээс эхлүүлбэл 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум шаардлагатай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа НДШ-ийг 2 хувиар бууруулах асуудлыг хэлэлцэж байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон.
НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болно.
![](https://www.arslan.mn/files/banner/hri1j6ofj9.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)