УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд очиж уулзалт хийснээр АН-ын гишүүдийн өлсгөлөн зогслоо
АН-ын дотоод асуудалтай холбоотойгоор УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг мэдээлэл хийж байна.
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон.
УИХ-аас ажлын хэсэг гарсан учир Сүхбаатарын талбайд сууж буй гишүүд өлсгөлөнгөө яг одооноос зогсоох шийдэлд хүрсэн гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэв.