Г.Занданшатар: Нэг бол би энд суугаад хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн танхимд орж ярилц
УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа.
Энэ уулзалтаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлт тавив. Энэ хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, өлсгөлөн хийж байгаа гишүүд УИХ-ын даргын өрөөнд орж уулзалт хийхээр болсон ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын даргыг энд ирж жүжиг тавилаа гэснээр УИХ-ын дарга Г.Занданшатар " Тэгвэл АН дотроо учраа ололц. Уг нь та бүхнийг танхимд урьж байсан. Эрүүл ухаанаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид хууль ёсыг дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Та бүхэн эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц" гэж хэлээд Төрийн ордон руу явлаа.