ХЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцээс "Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус УИХ дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" хэмээн дүгнэсэн юм. Тиймээс Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цэцийн уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авах эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ. 

Байнгын хорооны уг шийдвэрийг УИХ хэвээр үлдээсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өмнөх дүгнэлтээ авч хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626516
1 эможи

keyboard_arrow_up