Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй хуулийн заалт ӨНӨӨДРӨӨС хэрэгжинэ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн явдал болно хэмээн дүгнэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. 

Цэцийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараах хоёр өөрчлөлтийг оруулжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2. “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор;

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ. 

Ингэснээр өмнөх Ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болов. 

Хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626258
2 эможи

zochin
2021-05-01 12:36
Songuul bolohoor ziliin dotor huulid oorchlolt oruulahgui gesen zaalt bii. Undsen huuliin tsetsed handaad, huchingui bolguulj, songuuldaa orno, esvel ziliin daraa songuuli bolno
keyboard_arrow_up