ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтийг УИХ хүлээж авсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөхөөр болсон юм.
Харин УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороод хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага хүслээ. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.
Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.