С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзлаа
2021 оны 4 сарын 29
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН-аас гарах хүсэлт гаргаж, энэ тухайгаа намын удирдлагуудад танилцуулсан байна.
Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. "Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. Цаашид УИХ-д эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3




1




626208
4 эможи
ЗӨВ ДЭВШЭЭД ИР
2021-04-29 15:14
ДЭМЖЭЭД ӨГИЙ
Зочин
2021-04-29 15:08
Намаасаа гарч байвал УИХ гишүүний ажлаасаа болих билүү. Тэр нь дээр дээ. УИХд үнэн хэрэггүй нөхөр шүү энэ
Bat
2021-04-29 14:34
Зөв шүү. Өөрөө одоо нэр дэвшвэл гараад ирнэ шүү.
ИРГЭН
2021-04-29 14:29
ТӨР УЛС АРД ТҮМНЭЭСЭЭ ҮЕИЙН ҮЕД ХУЛГАЙЛЖ ИДЭЖ ИРСЭН МАН-ААС ХОЛ БАЙСАН НЬ ЗӨВ ШҮҮ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс