Ц.Анандбазарт хариуцлага тооцож чадах уу, Б.Бат-Эрдэнэ аварга аа?

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх баримт, мэдээлэл цацагдаж, үүнтэй холбогдуулан иргэдийн дунд “Metoo” гэх хөдөлгөөн ч өрнөөд буй. 

Өөрийгөө гэм буруугүй гэж олонд ойлгуулахыг хүсч, мэдэгдэл гаргасан Ц.Анандбазар гишүүний  бай болсон гэх олон бүсгүйчүүд хууль хяналтын байгууллагад түүний эсрэг зарга мэдүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар иргэн Б.Сүндэрьяа мэдээлсээр байгаа юм.

Түүнчлэн УИХ-д Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүнд “Булган аймгийн залуучуудын холбоо"-ноос  ШААРДЛАГА хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг  Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Байнгын Хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд өгсөн байна.

Уг асуудлыг  цаашид хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626173
1 эможи

нутаг
2021-04-29 18:13
Тэр балай хүүхнийг давхар шалгуулч
Зочин
2021-04-29 16:46
Үлгэр яриад өнгөрөх байлгүй. Худлаа гар ш дээ
Зочин
2021-04-29 14:54
Анандбазарыг аваргын толгойлдог хороо авч хэлэлцэж чадах уу!
УИХ нь тар
2021-04-29 12:10
Авилгачин, албан тушаал зардаг гишүүдтэй, ЖДҮЧИН, концессчин, хүчиндэгч , бэлгийн дарамт уүзүүлж зодогч нартайгаа тар
Иргэн
2021-04-29 11:43
Өөрсдөө хүүхэн үуухантай орооцолддоггүй хүмүүс бол анандбазартаа хариуцлага тооцно.өөрсдөө адилхан бол өмөөрөөд үлдээх байхөө.шившиг юм даа монголын төр
гахай хоншоорт худлаа шоу
2021-04-29 09:45
Анандбазараас авилгалд авсан хаусааа буцааж өг авилгачин малаа
keyboard_arrow_up