С.Чинзориг: Орон нутгийн иргэддээ вакцин хийхгүй бол ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийх нүүргүй байна

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг: Орон нутгийн иргэдийн эхний тунг ядаж тавдугаар сарын 20-н гэхэд вакцинжуулахгүй бол ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 25-наас эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа хийх нүүргүй болоод байна?

ЭМ-ийн Сайд  С.Энхболд:  Орон нутагт ажиллаж байгаа ЭМ-ийн байгууллагын илүү цагийг олгож байгаа. Нийт ЭМ байгууллагын 1,2-р сарын гүйцэтгэлийг өгсөн. ЗГ-аас баталсан ажилчдын илүү цаг, урамшууллыг батлуулсан хэмжээгээр дүүрэг, нарийн мэргэжил, орон нутагт хуваарилалтыг хийгээд явж байна. Хамгаалах хувцсыг хуваарилалт хийж байна. Спутник таван сарын дундуур нэг сая тун ирэх гэрээ хэлэлцээр хийгдсэн. Нарийн хуваарь ирээгүй байна. Орон нутагт дайчилгаанд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаа вакцинд хамруулсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626087
3 эможи

Зочин
2021-04-27 19:04
Сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Тэр зарцуулах мөнгөө энэ COVID дор дархад зарцуул
Зочин
2021-04-27 16:01
Монгол хүний амьнаас илүү сонгууль юмуу! Ёстой хуцаарай муу авилгач!! Өвөрхангайнхан энэ тэнэг хулгайчаа буцаан татвал таарна!
зочин
2021-04-27 15:32
Ерөнхийлөгчийн сонгуулиа 9 сард хийвэл яасан юм бэ
МАН-ы нэр нүүр чинь чухал уу ард түмний амь нас чухал уу
2021-04-27 15:21
ман
Зочин
2021-04-27 14:43
Нэгэнт дийлэхээ больсон Улаанбаатараа хаяад орон нутгаа ванцинжуулаачээ
сонгуулиа хойшлуул
2021-04-27 14:36
юун сонгууль , юу нүүр ?????????
keyboard_arrow_up